Цэс Close

Ши Жиньпин: Мөргөлдөөнийг яриа хэлэлцээрийн замаар зогсоох нь зүйтэй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт Москва хотноо хүрэлцэн ирснийхээ дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремлийн ордонд уулзжээ. Уулзалтын үеэр хоёр улсын тэргүүн Украины асуудлаар санал солилцсон байна.
Ши Жиньпин, Хятад улс энх тайвны төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Ихэнх улс орон Украины асуудлаар ухаалаг байхыг уриалж, байдлыг намжаан, энхийн хэлэлцээ хийхийг дэмжиж, "гал дээр тос нэмэхийг" эсэргүүцэж байна. Түүхээс үзвэл зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх арга нь яриа хэлэлцээ хийх юм. Хятад улс Украины хямралын талаар өөрсдийн байр суурийг хэдийн олон улсад мэдэгдсэн бөгөөд хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжиж байгаа. Бид хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, дангаар хориг арга хэмжээ авахаас зайлсхийж байгаа бөгаад асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн байна" гэжээ.
Үүний хариу болгож ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, "Хятад улс хэзээд өөрсдийн байр суурьт бхт зогсож шударга тууштай байж чаддагт талархаж байна. Хятад улсын дэвшүүлсэн улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулах тухай байр суурийн баримт бичгийг Оросын тал хянуур судлан авч үзэх болно. Мөн бид энхийн хэлэлцээ хийхэд нээлттэй байсаар байх болно. Үүнд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжих болно" хэмээжээ. Айлчлалын үеэр хоёр улсын тэргүүн ойрын жилүүдэд Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зохицуулах болон эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах