Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарийг өөрчилжээ

“Замын-Үүд-Эрээн” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг өнөөдрөөс өөрчиллөө.
Тодруулбал, Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобус өнөөдөр 8.00, 8.10, 8.20, 8.30, 8.40, 8.50, 9.00, 9.10, 9.20, 9.30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.
Тиймээс дараах шаардлагыг хангасан иргэд тус чиглэлд зорчих тасалбараа авна. Үүнд:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцахтул иргэд үүнээс үүссэн асуудлыг өөрөө хариуцах аж.Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх