Цэс Close

ЗТХЯ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй

Өнөөдөр 14.00-14.30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1-р багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байна.
Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байна. Одоогоор талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигч та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчино уу.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах