Зулын 25-ны их дүйчин өдөр арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тохионо
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр шарын шашныг үндэслэгч Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нирваан дүр үзүүлсэн юм.
Зулын 25-ны өдрийг шарын шашныг үндэслэгч Богд Зонховын өдөр гэж нэрийддэг байна. Дүйчэн гэдэг маань онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай. Энэхүү дүйчэн өдрөөр сүсэгтэн олон ялангуяа бурханы шашинтан хүмүүс зул өргөвөл зохилтой бөгөөд дотроо маш олон янзын бэлгэдэл, цаад утга агуулга бий.
Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс Богд Зонховын дүйчин "ЗУЛЫН 25" өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг сүсэгтэн олонд толилуулжээ.
Сэтгэгдэл үлдээх