Цэс Close

Зуны 31 дэх удаагийн Универсиад наадмын галт бамбарын буухиа эхэлжээ

Чэндүгийн зуны 31 дэх удаагийн Универсиад наадмын гал бамбарыг дамжуулах ёслолын арга хэмжээг зургаадугаар сарын 10-ны үдээс өмнө Бээжинд зохион байгуулжээ.

Өглөөний 9 цаг 30 минутад, Чэндүгийн Биеийн тамир спортын сургуулийн сурагч, гимнастикийн олимпын аварга Зөү Жинюань бамбарыг асааж дамжуулж эхэлсэн байна. Чэндүгийн зуны 31 дэх удаагийн Универсиад наадмын гал бамбарыг Бээжинд буухиалж дамжуулсны дараа Харбин, Шэньжэнь, Чүнчин, Ибин, Чэндү зэрэг таван хотоор дамжуулж, долдугаар сарын 28-нд наадмын нээлт болох Чэндү хотын Дүн Ань Хү биеийн тамирын цэцэрлэгт хүрээлэнд байрлах спортын талбай хүргэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах