Иргэдэд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олго

Тоон гарын үсгийг хэрхэн олгох тухай мэдээллийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас танилцууллаа.
2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлнэ. Тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгох бөгөөд иргэний үнэмлэхийн санах ой болон ухаалаг гар утасны аппликэйшнд байршуулах юм.
Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргана.
Тус байгууллага нь ажлын гурван өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
- Хүсэлтийг хууль журмын дагуу, үнэн зөв гаргасан бол тоон гарын үсгийг олгоно.
- Мэдээлэл зөрүүтэй бол хүсэлтийг буцаана.
Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажилладаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд хүчин төгөлдөр хэмээн авч үздэг байна.
Сэтгэгдэл үлдээх