Цэс Close

Иргэд импортын гурилын татварыг чөлөөлөхийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна

Импортын гурил, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх эсэх асуудал яг одоо халуун сэдэв болоод байгаа билээ.

Өнгөрөгч 3 жилийн хугацаанд Засгийн газраас гурилын үнийг тогтвортой байлгах зорилгоор 209 тэрбум төгрөгийг гурил үйлдвэрлэгч компаниудад хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байсан. Гэвч төрөөс үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэний үр дүнд иргэд дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй буюу 1кг гурилыг 2200-4000 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор ЗАсгийн газар импортын гурилын гаалийн албан татварыг тэглэх хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж эхэлсэн.

Гэтэл иргэдэд хямд үнэтэй гурил хүргэх, шудрага өрсөлдөөнийг бий болгоход чиглэгдсэн засгийн газрын хуулийн төслийг гурил үйлдвэрлэгчид эсэргүүцэж байгаа нь нууц биш.

Тэгвэл эцсийн хэрэглэгч болох иргэд болон тариаланчид дээрх хуулийн төслийг цөөн компанийн ашиг орлогыг дэмжих биш иргэдээ дэмжсэн хуулийн төсөл хэмээн сайшааж байгаагаа цахим орчинд төдийгүй хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр илэрхийлсээр байна.

Иргэдийн хувьд гурил маш үнэтэй байгаа. Үнэ дагаад чанар гэдэг ч манай гурилнууд чанараа улам алдсаар байгаа. Ялангуяа цагаан сараар бууз хийхгээд урсдаггүй гурил олох гэж бөөн юм болдог. Билэгдлээ бодоод ирэх жилийн өнгөө сайхан гаргах зорилгоор импортын гурил авч буузаа хийдэг. Гаднаас чанартай гурил орж ирвэл дотоодын үйлдвэрүүд үнээ биш чанараа дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах байх гэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах