Цэс Close

Иргэн Б.Жагарын Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг улсад бүртгэхээр болжээ

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж зарим намыг бүртгэжээ.

Тодруулбал, иргэн Б.Жагараас ирүүлсэн Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь хууль зөрчөөгүй гэж үзэн уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Ард Түмний Олонхын Засаглал Намын дарга А.Батдоржоос ирүүлсэн намын хаяг болон е-майл хаягийн өөрчлөлтийг бүртгэхээр болжээ.

Харин Монголын Либерал Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон болон намын дүрэмд өөрчлөлт оруулсан шийдвэрийг эрх бүхий этгээд (Бүгд хурал)-ээс гаргасан гэж үзэх боломжгүй тул бүртгээгүй байна.

Улс төрийн намуудыг Дээд шүүхийн шийдвэрээр улсад бүртгэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 36 нам албан ёсоор бүртгүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах