Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг цаг тутамд гаргаж буй. Улсын хэмжээнд 17 цагийн байдлаар ирц 35,46 хувьд хүрчээ.
Ингэснээр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 40 мянган иргэний 720,815 иргэн саналаа өгөөд байна.
Сонгуулийн явцыг нийслэл болон аймгуудаар харвал Улаанбаатарт сонгуулийн явц 37.01 хувьтай байгаа бол аймгуудаас:
- Сүхбаатар 40.32
- Говь-Алтай 40.14
- Дорноговь 37.74
- Өвөрхангай 37.74
- Завхан 37.05
- Ховд 36.09 хувийн ирцтэй тэргүүлж байна.


