Цэс Close

Ирэх сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ирэх сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, 11 дүгээр сарын 5-ны баасан гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг юм. Түүнчлэн 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил баасан гарагт тохиож байна. Тиймээс ирэх сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах