Цэс Close

Фейсбүүк компани нэрээ "Meta" болгон өөрчилнө

Фейсбүүк компани нэрээ өөрчлөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар компаний зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй ч компанийг үүсгэн байгуулагч компанийнхаа нэрийг Мета болгон өөрчлөхөөр болсон талаар аравдугаар сарын 28-ны өдөр мэдэгджээ.

Тэрээр "Өнөөдрөөс эхлэн бид Мета нэртэй болно. Өмнө нь надад сонгодог судалгаанууд таалагддаг байлаа. "Meta" гэдэг үг нь "дараа" гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нь үргэлж дахин өөр нэг зүйлийг бүтээх боломжтой гэдгийг бэлгэдэг байгаа юм" хэмээжээ.

Түүний хэлж байгаагаар шинэ брэнд нь хүн дэлгэцээс татгалзаж, виртуал бодит ертөнцөд байгаа мэт үр дүн мэдрэх метаверсэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Ийнхүү шинэчлэл хийж, нэрээ өөрчилснөөр компанид харьяалагдах бусад сервисүүд өөрчлөгдөхгүй гэж Цукерберг онцолжээ.

Цукерберг "Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм. Хүмүүс нүдэндээ зүүдэг виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнцийг бүтээх болно. Ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэнэ гэж тооцоолж байгаа гэжээ.

Тэрээр шинэ виртуаль ирээдүйг бүтээхэд 10 мянган ажилтан хөлслөх бөгөөд ингэхдээ хотын төвөөс хол амьдрах, ажиллах хүсэлтэй, түүнчлэн боловсрол бусад объектуудад хүрэх хүртээмж нь хязгаарлагдсан нутаг дэвсгэр дээр амьдардаг, бүтээлч мэргэжлийн хүмүүст илүү их боломж олгох аж. 

Тус компанийн бүтээгдэхүүнүүдэд дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Facebook-ээс гадна Instagram, WhatsApp, Messenger, Quest VR hedset, Horizon VR зэрэг бусад бараа үйлчилгээнүүд багтдаг.

эх сурвалж: bbc.com, thewashingtonpost.com

.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах