Ихэнх нутгаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа

Хуваалцах

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш (2026.10.16) нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч байх;
  • Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг сайтар тооцох;
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахуун, дулаан хувцас, хүнс, анхны тусламжийн хэрэгслээ бэлтгэх;
  • Цасан шуурганы үеэр хол замд гарахгүй байх, малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.

Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн