Их хөрөнгө өвлөж авснаа мэдэхгүй явсаар орон гэргүйчүүдийн газар нас баржээ
АНУ-ын Орегон мужийн гэр оронгүй хүмүүсийн амь зуудаг газар майханд нэгэн эмэгтэйг нас барсан байхыг олжээ. Цагдаа нар сүүлийн хэдэн жилийн турш эрэн сурвалжлагдсан Кэти Бүн хэмээх эмэгтэй мөн болохыг тогтоосон байна.
Кэти Бүн сэтгэцийн өөрчлөлттэй, хар тамхинд донтож, гэр бүлээсээ харилцаагаа тасалсан нэгэн байжээ. 2016 онд ээж нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэхдээ ганц охиндоо өөрийн хуримтлуулсан өв хөрөнгөө буюу 884 407 ам.долларыг өвлүүлэн үлдээж буйгаа гэрээслэлдээ заасан байна.
Гэвч Кэти Бүн гэр бүлийнхэнтэйгээ сүүлийн хэдэн жилийн турш огт харилцаагүй тул ээжийгээ нас барсныг ч, их хөрөнгө өвлөж авснаа ч мэдэлгүй явсаар нас баржээ.
Ээж нь нас барсны дараагаар Кэти Бүнийг эрэн сурвалжилж, сонинд зурагтай зар гаргаж, хувийн мөрдөгч хөлслөн ч олоогүй гэнэ. Тиймээс гэрээслэлийг хүлээн авсан хуульч банкинд Кэти Бүний нэр дээр данс нээж, түүнийг хэзээ нэгэн цагт гарч ирэхэд өгнө гэж хүлээж байжээ.
Одоо Кэти нас барсан тул өв хөрөнгийг төрсөн аавд нь буюу олон жилийн өмнө ээжээс нь салсан нөхөр авах боломжтой болсон байна.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх