Цэс Close

"Ковид-19” вакцины гэрчилгээ олгох үйлчилгээ хэвийн ажиллаж байна

Ковид-19” вакцины гэрчилгээ олгох үйлчилгээ хэвийн ажиллаж байна гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нэвтэрснээр, тариулсан вакцины нэр, үйлдвэрлэгч, хийлгэсэн он сар өдөр гэх мэт вакцины лавлагаагаа монгол, англи хэлээр хэвлэж авах боломжтой аж. Өнөөдрийн байдлаар 460 гаруй мянган хүн вакцины эхний тунг тариулаад байна.

1. Иргэн нь цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нэвтэрч орсноор өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэгч, хийлгэсэн он сар өдөр, ямар эрүүл мэндийн байгууллагаар хийлгэсэн зэрэг мэдээллээ харах боломжтой.2. Үйлчилгээний болон албан байгууллага нь үйлчлүүлэгчдийгээ халдвараас сэргийлэх зорилгоор тухайн үйлчлүүлэгч иргэний вакцины тариулсан эсэх талаар мэдээллийг “e-Mongolia” системээр нэвтэрч орохгүй шуурхай шалгах боломжтой. Энэ тохиолдолд өөр иргэний эрүүл мэндийн мэдээлэлд хандаж буй тул зөвхөн хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан талаар товч мэдээллийг харна. Шаардлагатай гэж үзвэл тухайн иргэн “e-Mongolia” аппликейшнээрээ нэвтэрч орон бүрэн мэдээллийг харуулах боломжтой.

Вакцины гэрчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр иргэд нийтээрээ хэвийн горимд шилжин ажиллах бололцоо бүрдэх юм. Вакцины гэрчилгээгээ та “e-Mongolia” системээс албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр  авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар нийт 414,382 иргэн вакцинд хамрагдаад байгаа бөгөөд 5 сарын 1-ны өдөр гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэнийг вакцинжуулалтын эхний тунд хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах