Л.Мөнхбаясгалан: Монгол Улс COP17 зохион байгуулах гэж байж цөлжилт, усныхаа асуудалд төсөв тавиагүй байна

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) зохион байгуулахаар үе шаттайгаар бэлтгэл ажилдаа орсон.
Тэгвэл Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томилогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Монгол Улс COP17 зохион байгуулах гэж байж цөлжилт, усныхаа асуудалд төсөв тавиагүй талаар онцоллоо. Тэрбээр цөлжилт гэдэг чинь ердөө газар нутгийн асуудал. Түүн дээр бид нэмээд усыг оруулсан. Усны бодлого гэхэд 5-6 яам дээр тарчихсан байгаа. Бэлчээрийн бодлого 6-7 хууль дээр тусдаа байдаг. Уг нь эд нар чинь нэг цогц ойлголт. Бас эрх зүйн орчин байхгүй. Тиймээс үүн дээр төсөв мөнгө тавигддаггүй юм.
2050 оноос хойш говь усгүй болж хүн амьтан амьдрах боломжгүй болно гэдгийг эрдэмтэд нь хэлчихлээ. Тийм байж усны асуудал дээр мөнгө тавихгүй яаж хөгжих гээд байгаа юм мэдэхгүй гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх