Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11:40 минутад үргэлжилж, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд тангараг өргөнө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг оруулж ирж байгаа бөгөөд шинээр бүрдэж буй танхим нь Ерөнхий сайдтай нийлээд 21 сайдтай байх юм.
Тодруулбал...
- Шадар сайд С.Амарсайхан,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг,
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
- Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,
- Соёлын сайд Ч.Номин,
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,
- Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах бол...
Шинээр...
- ЗГХЭГ-ын дарга бөгөөд сайдаар-Д.Амарбаясгалан
- Эдийн засгийн хөгжлийн сайдаарЧ.Хүрэлбаатар
- УУХҮ-ийн сайдаар – Ж.Ганбаатар
- Эрчим хүчний сайдаар – Б.Чойжилсүрэн
- ХНХ-ын сайдаар – Д.Сарангэрэл
- ЗТХ-ийн сайдаар Д.Бямбацогт
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар- Н.Учрал
- ХХААХҮ-ийн сайд - Х.Болорчулуун
- Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар – Ж.Сүхбаатар
- Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар –Б.Бат-Эрдэнэ нарыг танилцуулаад байна.
Сэтгэгдэл үлдээх