Л.Оюун-Эрдэнэ: Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг
Засгийн газар, нийслэлийн удирдлагууд нийслэлийн есөн дүүрэг, 204 хороог 42 нэгжид хуваахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын одоогийн 5-6 хороог нэгтгэж нэг нэгж бий болгох замаар 42 нэгжид хуваахаар төлөвлөж байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ… “Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ” гэв.
Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон гэдгийг онцолж байгаа юм.
Бүсчилсэн хөгжилд анхаарал хандуулаагүй явж ирсний үр дүнг өнөөдөр монголчууд хот, хөдөөгүй амсаж байгаа. Орон нутгийн хөгжил саарч байхад хотод хэт төвлөрлөөс үүдсэн олон бэрх асуудалтай нүүр тулсан нь бүсчилсэн хөгжлийг орхигдуулсны уршиг гэдэгтэй бүх салбарын судлаачид санал нэгддэг.
Сэтгэгдэл үлдээх