29 дүгээр гудамжны тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайг цэвэрлэлээ

Хуваалцах
29 дүгээр гудамжны тоглоомын талбайн хогын сав хүний санаатай болон санамсаргүй үйлдлүүдээс болж эвдэрч ашиглах боломжгүй болсон, сагсан бөмбөгийн талбайд цас тогтож хүүхэд тоглоход аюултай, унаж бэртэх эрсдэлтэй байсан тул ЗДАА-ны ажилтан албан хаагчид, иргэдийн бүлгийн ажилтнуудтай хамтарч орчны цасыг нь цэвэрлэж, цас мөсийг хусаж аюулгүй болголоо. Цэвэрлэгээ үйлчилгээний ажилд чин сэтгэлээсээ тусалсан 35 дугаар сургуулийн 9в ангийн хөвгүүдэд баярлалаа.
Иргэдэд анхааруулахад хороондоо тохижуулсан орчинд хогоо хогийн саванд нь хийж хэвших, тохижилтын талбайн эд хэрэглэлийг эвдэж сүйтгэхгүй байхад анхаарна уу.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн