Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон мэдээлэл бүртгэгджээ

Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл Цагдаагийн Ерөнхий Газарт бүртгэгджээ.
Тодруулбал Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 17 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн.
Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд 56 настай иргэн "А" нь энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан, тухай иргэний хувьд даралт ихсэх зовуурьтай байдаг байжээ.
Ойрын хоногуудад үргэлжилж байгаа хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байх тул иргэд та бүхэн цаг агаарын аюултай үед малын хойноос явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, бага насны хүүхэд, биеийн байдал хэвийн бус нэгнээ малд явуулахгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэгт анхаарч өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх