МИАТ ТӨХК-ийн зорчигч сүүлийн 3 сарын хугацаанд Бангкок чиглэлийн нислэгээр үйлчлүүлсэн бол  хөнгөлөлтийн купон, бэлэг авах боломжтой боллоо

Хуваалцах

МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр үйлчлүүлсэн бол нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Бангкок хотын сонгогдсон худалдааны төвүүдэд Platinum Tourist Card, 200 THB хөнгөлөлтийн купон, бэлэг болон EM Shopping Complex-ийн 500 THB ваучер авах боломжтой боллоо. Тус хөтөлбөрийн хугацаа 2026.11.01 – 2027.03.31-ний хооронд үргэлжилнэ.

Emporium их дэлгүүр

Урамшуулал авах цэг: Tourist Lounge, B1 давхар

  • Platinum Tourist Card
  • 200 THB хөнгөлөлтийн купон
  • Premium Gift
  • 500 THB EM Shopping Complex ваучер
Analytics dashboard preview

EmQuartier их дэлгүүр

Урамшуулал авах цэг: Tourist Lounge, B давхар

  • Platinum Tourist Card
  • 200 THB хөнгөлөлтийн купон
  • Premium Gift
  • 500 THB EM Shopping Complex ваучер
Analytics dashboard preview

Emsphere их дэлгүүр

Карт, купон, бэлэг: Tourist Service Center, 1-р давхар. 500 THB ваучер: EM Privilege, M давхар.

  • Platinum Tourist Card
  • 200 THB хөнгөлөлтийн купон
  • Premium Gift
  • 500 THB EM Shopping Complex ваучер
Analytics dashboard preview

Paragon их дэлгүүр

Урамшуулал авах цэг: Information Counter, M давхар

  • Platinum Tourist Card
  • 200 THB хөнгөлөлтийн купон
  • Premium Gift
  • 500 THB EM Shopping Complex ваучер үйлчлэхгүй
Analytics dashboard preview

Урамшуулал авахад шаардлагатай зүйлс

  1.  МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн  нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)
  2. Гадаад паспорт.
  3. 500 THB ваучер авах бол EM Shopping Complex-д хийсэн 2,000 THB-ийн худалдан авалтын баримт.

Суух тасалбарын нөхцөл: Зорчигчийн ирсэн өдрөөс хойш тооцоход 3 сарын дотор олгогдсон хүчинтэй суух тасалбар байна.

Хөнгөлөлтийн купон ашиглах нөхцөл

200 THB-ийн купоныг Emporium, EmQuartier, Emsphere, Paragon Department Store-оос гадна Gourmet Market болон Power Mall-д ашиглах боломжтой.

Купон ашиглах боломжгүй бараа, үйлчилгээ:

  • Согтууруулах ундаа, дарс
  • Food Hall болон Take Home
  • Бэлгийн ваучер болон бүх төрлийн урьдчилсан төлбөрт карт
  • Эм, нярай болон бага насны хүүхдийн сүүн тэжээлийн 1, 2-р шат
  • Хөтөлбөрт хамрагдаагүй бараа бүтээгдэхүүн
  • Их дэлгүүр болон худалдааны төв доторх түрээсийн дэлгүүрүүд
  • Gourmet Eats
  • M Chat & Shop сувгаар хийгдсэн захиалга

Нэмэлт нөхцөл:

  • Нэг нислэгийн суух тасалбарын дугаар эсвэл паспортын дугаарт нийт хөтөлбөрийн хугацаанд нэг купон олгоно.
  • Tourist Card болон M Card-ын хөнгөлөлттэй давхар ашиглахгүй.
  • Купоныг мөнгөөр бүхэлд нь болон хэсэгчлэн солихгүй.
  • Нийт 2,000ш купонд дээрх хөнгөлөлт хамрагдах тул эхэнд ирсэн дарааллын дагуу үйлчилнэ.
  • Купоныг буцаан олгохгүй бөгөөд гэмтсэн, дутуу купон хүчингүйд тооцно.

Хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?

  1. Худалдааны төвөө сонгоно. Emporium, EmQuartier, Emsphere эсвэл Paragon Department Store-д очно.
  2. Урамшууллын цэгт хандана. Дээр дурдсан Tourist Lounge, Tourist Service Center эсвэл Information Counter-ыг олно.
  3. Бичиг баримтаа үзүүлнэ. МИАТ-ийн шаардлага хангасан суух тасалбар (boarding pass) болон гадаад паспортоо үзүүлнэ.
  4. Урамшууллаа авна. Platinum Tourist Card (үнэ төлбөргүй), 200 THB купон болон холбогдох бэлгийн урамшууллыг авна.
  5. Худалдан авалт хийнэ. Купоныг ашиглахдаа нэг баримтын худалдан авалтын дүн 2,000 THB-ээс дээш эсэхийг харна.
  6. 500 THB ваучер авах бол EM Shopping Complex-ийн 2,000 THB-ийн худалдан авалтын баримт, паспорт, MIAT-ийн суух тасалбараа үзүүлж, EM Privilege-ийн заасан цэгт хандана.

Platinum Tourist Card ашиглах нэмэлт нөхцөл

  • Карт үнэ төлбөргүй.
  • Картаа авахдаа гадаад паспорт болон шаардлага хангасан МИАТ-ийн суух тасалбар (boarding pass) үзүүлнэ.
  • Картаа авсны дараа хөнгөлөлт эдлэхдээ Platinum Tourist Card-ыг гадаад паспортоо үзүүлнэ.
  • Карттай болсон тохиолдолд хөнгөлөлт эдлэх бүрдээ МИАТ-ийн суух тасалбар дахин үзүүлэх шаардлагагүй.
  • Platinum Tourist Card-ын өөрийнх нь хөнгөлөлтийн хувь хэмжээ, дэлгүүр тус бүрийн тусгай нөхцөлийг хавсаргасан картын нөхцөл тусдаа тул information center-с тодруулаарай.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн