Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв түр хугацаанд PCR шинжилгээ хийхгүй

Хуваалцах

Молекул биологийн лабораторийн ПГУ-ын шинжилгээ хийх багажид гэмтэл гарсан тул КОВИД-19 илрүүлэх шинжилгээг тодорхойгүй хугацаанд хийхгүй болсныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Ташрамд дурдахад гурван жилийн өмнө ЭМЯ-ны санхүүжилтээр НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглосон юм.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн