Цэс Close

Монголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээ

Пүрэв гарагт Энэтхэг улсын баруун бүсийн Пуне хот дахь Серум Хүрээлэнгийн байранд гал түймэр гарснаас таван хүн амь үрэгджээ.

Серум нь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч бөгөөд Британи-Шведийн АstraZeneca компани, Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйлдвэрлэж байгаа.

Оксфордын их сургууль болон АстраЗенека компанийн хамтран боловсруулсан вакциныг лицензжүүлж, түүнчлэн дөрөвдүгээр сараас эхлэн сард 50 сая хүртэлх тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан юм. Гэхдээ ийм үед гал гарсан нь вакцин үйлдвэрлэлтэд огт нөлөөлөхгүй гэж үйлдвэрийн удирдлага мэдэгджээ.

"Үйлдвэрлэлийн алдагдал гарахгүй, учир нь ийм гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолд ашиглахаар нөөц үйлдвэрийн барилгуудыг бэлэн байлгаж байсан гэдгийг Засгийн газар болон олон нийтэд батлан хэлье" хэмээн Серум хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пунавалла цахим хуудсаараа олон нийтэд мэдээлсэн байна. 

Эргэн сануулахад.... Монгол Улсын засгийн газар ирэх сард Серум хүрээлэнгээс коронавирусийн эсрэг вакцин авахаар болоод байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах