Цэс Close

Монгол, Азербайжаны ГХЯ-д хоорондын улс төрийн II зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо.

Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, зорилтыг харилцан танилцуулж, Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүч, соёл боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.  Мөн бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны асуудлаар болон энэ онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт зохион байгуулах, хоёр орны харилцааг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов болон дагалдан яваа төлөөлөгчид Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам, тээврийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яамны төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийж, манай улсын жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, азербайжаны талаас Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов нар тус тус тэргүүлж ажиллав гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах