Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй Техник Туслалцааны 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь төслийн хаалтын хурал 2022 оны 10-р сарын 4-ний өдөр боллоо.
1. Газрын доорх усыг зориудаар арвижуулах загвар төслийг Багануур дүүрэгт;
2. Автомат ус судлалын харуулыг Хэрлэн голын дагуу байгуулсан.
3. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх хаягдал усны тоолуурыг нийт 4 аж ахуйн нэгжид суурилуулсан.
4. Усны чанарын хяналтыг сайжруулахад чиглэсэн Архангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн лабораторийг бэхжүүлэн итгэмжлэгдэхэд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан.
