Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойд зориулсан "DRONECON 2026" болон "BU AIR SHOW 2026" амжилттай зохион байгуулагджээ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойд зориулсан томоохон арга хэмжээнүүд болох Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээн "DRONECON 2026" болон Монголын хамгийн том агаарын шоу "BU AIR SHOW 2026" 2026 оны тавдугаар сарын 30–31-ний өдрүүдэд "Буянт-Ухаа ОУНБ"-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
DRONECON 2026 тэмцээнд Зүүн Азийн шилдэг тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж, дрон технологи болон нисэхийн спортын хөгжлийн шинэ хуудсыг нээлээ.
BU AIR SHOW 2026 нь нисэхийн салбарын хөгжил, инноваци, ирээдүйн технологийг олон нийтэд сурталчилсан онцгой арга хэмжээ болж, мянга мянган үзэгчдийн сонирхлыг татсан түүхэн үйл явдал боллоо.
Мөн Нам өндрийн эдийн засгийн ирээдүй, дэвшилтэт технологи, эрх зүйн орчин, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн олон улсын форум амжилттай зохион байгуулагдав.
Хаалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Батлан хамгаалахын сайд, Д.Батлут МИАТ ТӨК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож, тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа.




Сэтгэгдэл үлдээх