Монгол Улсад 841,506 жуулчин ирээд байна

Хуваалцах

2026 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсад нийт 841,506 жуулчин хүлээн авчээ.

Өнгөрсөн есдүгээр сард дангаараа 107,233 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт болж байна.

Жуулчдын тоог 9 дүгээр сарын 30-ны байдлаар харьцуулбал:

• 2023 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 468,175

• 2024 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 574,688

• 2025 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 602,987

• 2026 оны 9 дүгээр сарын 30-ыгн хүртэл 841,506

Ингэснээр 2026 оны эхний 9 сарын жуулчдын тоо 2025 оны мөн үеийнхээс 238,519-өөр буюу 39.6 хувиар өссөн байна.

Улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж, Япон, АНУ, Казахстан удаалж байна.

Мөн 2026 оны 8 дугаар сар жуулчдын урсгал хамгийн өндөр байсан сар болсон бөгөөд 9 дүгээр сарын үзүүлэлт ч өмнөх оны мөн үеийнхээс өсөлттэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн