Цэс Close

Монгол Улсын гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хамтран ажиллах уулзалт болжээ

Монгол Улсын гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үнэлэлт дүгнэлтийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Гадаад харилцааны яамны холбогдох удирдлагууд, албаны хүмүүсийн хамтарсан уулзалт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ГХЯ-нд болсон байна.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар оролцсон бөгөөд Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, ГХЯ-ны үйл ажиллагааны онцлогийн талаар тус яамны албаны хүмүүс, төрийн байгууллагын хяналт, шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын цогц систем нэвтрүүлэх талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга нар тус тус харилцан мэдээлэл хийж, хоёр байгууллага хууль, журам, тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын дүнд хоёр байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан хоёр талын сургалт харилцан зохион байгуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ГХЯ-ны зүгээс мэргэжлийн зөвлөгөө өгөн хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах