Цэс Close

Монгол Улс эдийн засгаар амьсгалсан он жилүүдийн түүхийг сөхвөөс…..

-Сү.Батболдын Засгийн газрын үед “Мөнгө хийе гэвэл Монголыг зорь” гэсэн үг хөрөнгө оруулагчид ярьдаг болсон байв-

Монголын эдийн засгийн үзүүлэлтүүдийг аль Засгийн газрын үед хамгийн өндөр өсөлттэй байсан болон хэний Засгийн газар хамгийн урт настай байсан талаарх статистикийг  графикаар үзүүлжээ.   Монгол Улсын хувьд Засгийн газар нь хамгийн богино настай, олон удаа солигддогоороо дэлхийд дээгүүрт орно. Энэ нь олон эрсдэл дагуулдаг.   Хөгжлийн бодлогууд хэрэгжихэд  удаашралтай,  улс орны хөгжилд саадтайгаас гадны хөрөнгө оруулагчид манай төр засаг хийгээд хууль эрх зүйн орчин тогтворгүй байдгийг   байнга шүүмжилдэг. Тэгвэл  хамгийн  тогтвортой Засгийн газар нь П.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн үед байсан нь статистикаас харагдана. Харин эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлсэн Засгийн газар бол Сү.Батболдын Засгийн газар байжээ.

       Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболд  удирдсан Засгийн газар  улсынхаа түүхэнд хамгийн өндөр буюу 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг үзүүлснийг статистик харуулж байна.

Монголчууд 2011 он хүртэл  хязгаарлагдмал эдийн засгийн орчинд амьдарч ирсэн. Гадаадаас зээл, хөнгөлөлттэй тусламж авч, төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг улс байлаа. Тэр жишгээрээ бол  манай улсын эдийн засаг жилд 4-5 хувийн өсөлттэй байх байсан гэж судлаачид үздэг.

Тухайн үед Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулан бизнес эхлүүлэхэд шаардагдах төрийн албаны гарын үсгийн тоог эрс багасгаж чадсан. Мөн Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцүүлэх анхны алхмыг хийж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар боллоо. Үүнтэй зэрэгцэн Засгийн газраас эдийн засгийн багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд томоохон мега төслүүдийг эхлүүлж, Хөгжлийн банкыг байгуулж, Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг анх удаа гарган ирж, 8  хувийн хүүтэй орон сууцанд хамруулах эхний ажлууд хийгдэж  байсан түүхтэй. Мөн Таван толгойг улсад өгч, та бид өнөөдөр түүнийх нь үр шимийг хүртэж, иргэн бүр баялгийнхаа хувьцаа эзэмшигч болчихоод сууж байна. Сү.Батболдын Засгийн газрын үед “Мөнгө хийе гэвэл Монголыг зорь” гэсэн үг гадныхан ярьдаг болсон байв.

Чөлөөт зах зээлийн замаар хяаж явбал Монгол хөгжихийг жинхэнэ утгаар нь ойлгочихсон учраас түүний явуулсан эдийн засгийн бодлого нь хөрөнгө оруулагчдыг Монголын зүг зогсоо зайгүй хөлгийн жолоо залахад хүргэсэн билээ.

 Товчхондоо өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг санхүүгийн бүхий л хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаа явуулах болсноороо Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан  дээр нэг удаа ч болов очсон юм.

Одоо Сү.Батболдыг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан үеийнх шиг эдийн засгийг өсгөж чадсан Засгийн газар гарч ирээгүй байгаа бөгөөд 2009-2011 онуудад Монгол Улс эдийн засгаар амьсгалсан он жилүүдийг өнгөрүүлсэн билээ. Харамсалтай нь түүнээс хойш хөрөнгө оруулагчдыг нүүр буруулах эрх зүйн орчин өөрчлөгдөж, үр дүнд нь тэр үеийг давсан өсөлтөнд эдийн засаг нь хүрэлгүй өнөөдрийг хүрлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах