Цэс Close

МУИС ярьдаг, сонсдог номын сантай боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУИС-тай 2018 оноос хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр тус сургуульд суралцаж буй 109 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагчдадаа зориулан тэгш хамруулах үйлчилгээг хүртээмжтэй болгох, сурах үйл ажиллагааг дэмжих, сургалтын орчин нөхцөлийг ээлтэй болгох зорилгоор ярьдаг, сонсдог ном бүхий өрөөг шинээр тохижуулан нээлээ. Энэхүү номын сан нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан аудио төхөөрөмж болон брайл номын булантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн захирал профессор Д.Бадарч нээж үг хэлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга доктор, дэд профессор Х.Тамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал нар мэндчилгээ дэвшүүлж ХБХХЕГ-аас брайл номын дээж, номын шүүгээг дурсгал болгон гардууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах