Цэс Close

Мэргэжлийн хяналтыг салбар салбарт нь хариуцуулж, бүтцийн өөрчлөлт хийх нь зөв

Монгол Улсын Засгийн газар МХЕГ-ыг татан буулгах шийдвэрийг гаргасан. Давхардсан шалгалт үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг. Мөн худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн жижиг, дунд газруудыг шалгаж, тэднийг дарамталдаг хэрнээ яг нарийн хяналт шалгалт, зөвлөмж зөвлөгөөг өгч чаддаггүй гэж иргэд дүгнэж байна.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн танилцуулсан МХЕГ-ын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, төрийн үйл ажиллагааг хурдан шуурхай, оновчтой болгоход чиглэсэн ажлыг улстөрийн хүрээнд ч гэсэн тодорхой түвшинд дэмжиж байна.

  

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Ер нь МХЕГ салбар, салбарт нь байвал яах вэ. Жишээ нь уул уурхайн салбарынх нь яамны харьяанд гэх мэтчилэн. Иргэд рүү чиглэсэн хяналт шалгалтыг байхгүй болгох хэрэгтэй. Хяналт, шалгалт нэрээр иргэдийг дарамталдгийг болиулах хэрэгтэй. Энэ чиглэл рүү явах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: МХЕГ-ын авлига системийн авлига болж хувирсан. Худлаа биш. Зарим нь авлига авахгүй яаж амьдрах юм бэ гэж ярьж байна. Хяналт шалгалт биш авлигалын асуудлыг шийдэх ёстой. Мөн  МХЕГ-ын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хамгийн их дарамт учруулдаг төрийн хяналт шалгалтын давхардал буюу цагдаа, МХЕГ шалгалт хийдэг. Угтаа эрхзүйн орчныг ойлгомжтой болговол илүү их дэмждэг болох юм биш үү. Хөрөнгө оруулагчид хууль эрх зүйг хардаг. Тиймээс давхардлыг арилгах тал дээр ажиллах ёстой.

Ерөнхийдөө МХЕГ-ын улсын байцаагч нарын хяналт шалгалт болон бусад хяналт шалгалт хийдэг төрийн байгууллагуудад давхардал их байгаа бөгөөд энэхүү давхардлыг багасгах ёстой гэдэг байр суурийг нэр бүхий гишүүд илэрхийллээ.

Одоо МХЕГ нь 26 салбарт 26 төрлийн хяналт тавьж байгаа ч эдгээрийн 50 гаруй хувь нь бусад төрийн байгууллагуудтай давхардан хянаж шалгагдаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах