Цэс Close

Мягмар гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.

-"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүрт Олон улсын эрх зүйч Д.Ганбаяр "Монголын төр олон улсын конвенцийг Б.Баатар дээр хэрэглээгүй шалтгаан нь Оросын даалгавраар ажилласан гэж хардаж байна" ярилцлага, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар "МонголХятадын бизнес эрхлэгчдийн форумаар манай улсад багадаа 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт орно" ярилцлага, “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт “Оюу толгойн баатрууд С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар мөн" нийтлэл, Нийгмийн шинжлэх ухааны магистр, олон улс судлаач И.Доржнамжил "Монгол үндэстний оюун санааны эв нэгдлийг хангахад Х Богдын нөлөөлөл асар чухал" ярилцлага, Томилолт: Оюу толгойн гүний уурхай ажиллаж эхэллээ сурвалжлага, ШӨХТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан "Шүүхэд гомдол гарган улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг цуцлах зохицуулалттай" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
-"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Байгальд түшиглэсэн баялаг аялал жуулчлал нийтлэл, Оюутолгойн “охь” оргилж эхэллээ нийтлэл, “АСЕМ вилла”-г төр хэрэгжүүлсэн бол маш үнэтэй 53 байшинтай хоцрох байсан зэрэг ярилцлага, мэдээ мэдээлэл нийтлэгджээ.
Онцлох нь: Оюутолгойн “охь” оргилж эхэллээ нийтлэлээс...
Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх буюу “охь” болсон хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет хэсэгт, газрын гүнд оршдог билээ. Тэгвэл Оюутолгойн “үүц”-ийн 80 гаруй хувийг агуулж буй гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ингэснээр “Оюутолгой” компани ил уурхайн хүдэр дээрээ нэмж газрын гадаргаас доош 1300 метрийн гүнээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна. Ингэхдээ эл ордын чулуулгийн нөхцөл, геотехник, эдийн засгийн үр ашиг талаас нь авч үзвэл хамгийн тохиромжтой бөгөөд аюулгүй, дэвшилт гэж тодотгож болох блокчлон олборлох арга ашиглаж байгаа юм. Тус компанийнхан гүний уурхайгаас өдөрт олборлох хүдрийн хэмжээг аажмаар нэмэгдүүлж үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр төлөвлөжээ. Тухайлбал, гүний уурхайгаас өдөрт нийлүүлэх хүдрийн хэмжээг ирэх гурван жил аажмаар нэмэгдүүлэх агаад үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2030 он гэхэд жилд 500 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх нь. Бөмбөрцгийн уул уурхайн салбарт хоёрдугаарт жагсдаг, 150 жилийн түүхтэй, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг “Рио тинто” группийн хуримтлуулсан ноу-хау, туршлага, технологийн дэвшлийг ашиглан, 20 мянга гаруй ажилтан хичээн зүтгэснээр дэлхийн хэмжээний гүний уурхайг бүтээн байгуулж, Монголын уул уурхайн салбарт ийнхүү шинэ хуудас нээлээ. Ингэхдээ өмнө нь гүний уурхайн олборлолтыг энэ жилийн эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөснөө нэгдүгээр улирал болгон наашлуулсныг тэмдэглэх хэрэгтэй.
-"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Лу.Гантөмөрт С.Эрдэнэтэй “эвлэрэх”-ээс өөр гарц үлдсэнгүй юу нийтлэл, Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна, Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна, Г.Ган-Орхон: Биллиард гурван цохилтын цаадахыг харж, тооцолдог спорт зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Лу.Гантөмөрт С.Эрдэнэтэй “эвлэрэх”-ээс өөр гарц үлдсэнгүй юу нийтлэлээс...
Дүнд нь өнөөдөр Лу.Гантөмөрт АН-ын даргаар өөрийг нь бүртгэсэн Дээд шүүхийн тогтоолоос өөр гартаа барьсан “хүч” алга. Намынх нь гэрчилгээ, тамга хоёр байдаггүй ээ. “Сураг” сонсох нээ, АН-ын гэрчилгээ С.Эрдэнэд байгаа юм байна. Гуйсан чинь өгөөгүй гэнэ. Тиймээс Лу.Гантөмөр, Ч.Өнөрбаяр хоёр 2023 оны хоёрдугаар сарын 28-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд өргөдөл гаргажээ. Түүндээ “...Манай намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэжээ. Харин Дээд шүүх гуравдугаар сарын 7-нд хэлэлцээд “... Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй” гэж үзжээ. Үнэхээр ч тэдний хүсэлт нь хуулиараа улс төрийн намын гэрчилгээг дахин олгох үндэслэл болохгүй аж. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу шинэ гэрчилгээтэй болчих гэсэн Лу.Гантөмөрийн оролдлого бүтэлгүйтлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах