Цэс Close

Мөөгөнцрөөс болж Хоккайдогийн ахлах сургууль хаагдахад хүрсэн байна

Хоккайдогийн зүүн хэсгийн Нэмуро хотын Хоккайдо Нэмуро ахлах сургуулийн байранд их хэмжээний мөөгөнцөр үүссэн тул Лхагва гарагаас эхлэн гурав хоног хаахаар болжээ. Хаалтын үеэр барилгын ажилчид бохирдлыг нь арилгаж, сургуулийн барилгыг цэвэрлэх юм байна.

Тухайн сургуулийн мэдээлснээр наймдугаар сарын 15-ны өдөр зуны амралтаар сургуулийн барилгыг хааж байх үед мөөгөнцөр нь үүд, анги танхимын хана, ширээ сандал болон сурагчдын гуталны шүүгээгээр тархсан байсныг илрүүлжээ.

Үүний шалтгаан нь тус сургуулийн гаднах ханыг будахын тулд хучлагаар хучсанаас үүдэн их хэмжээний чийгшил хуримтлагдаж мөөгөнцөр ургах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Хоккайдо арлын зүүн эрэгт орших Нэмурогын ойролцоо зуны улиралд манан ихтэй байх хандлагатай тул дулаан, чийглэг агаар Ояашио далайн хүйтэн урсгалаар хөрдөг. Нэмуро болон түүний хөрш зэргэлдээх газрууд наймдугаар сарын дунд үеэс хойш ихэвчлэн сэрүүсч эхэлдэг аж. Гэсэн хэдий ч өндөр температур, чийгшил энэ жил ердийнхөөс удаан үргэлжилсэн.

Эх сурвалж: Japan News

Бэлтгэсэн: О. Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах