Цэс Close

М.Мөнхзам: Бизнес гэж юуг хэлдэг, хаанаас эхлэх ёстой вэ? гэдэг асуултын хариултыг авах гэж энэ сургалтад бүртгүүлсэн

MYXAYT-аас Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд 10000 залууг бизнесийн сургалтад хамруулахаар болж улмаар эхний 300 хүнийг хамруулсан бизнес сургалт дөрөвдүгээр сарын 20,21-нд эхлэх гэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хөтөлбөрт хамрагдаж байгаа залуу ээж М.Мөнхзам хэрхэн энэхүү сургалтыг сонгож суралцахаар болсон талаараа ярьж байна.

Тэрбээр, Энэ бизнес сургалтыг манай нөхөр надад санал болгосон. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа учир хүүхдээ харангаа юу хийж болох талаар бодож үзсэн. Хэрхэн нэмэлт орлого олох вэ? гэх мэтээр их судалсан. Хамгийн гол нь хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байсан. Тийм болохоор энэ хөтөлбөр надад маш том боломжийг олгож байгаа юм болов уу? гэж бодож байна. Бизнес гэдэг бидний төсөөллөөр наймаа хийх гэсэн утгатай. Нэг зүйл авч ирээд түүн дээрээ мөнгө нэмж зарахаар төсөөлөөд байгаа. Тэгвэл энэ хөтөлбөрт хамрагдсанаар бизнес гэж юуг хэлдэг, хаанаас эхлэх ёстой вэ гэдэг асуултын хариултыг энэ сургалтаас авах гэж ирсэн. Над шиг гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүддээ хандаж хэлэхэд өөрийгөө хөгжүүлээд хийж болох ажил, хэрхэн нэмэлт орлоготой болох бодолтой байгаа бол энэхүү сургалтыг сонирхоод үзээрэй гэж хэлэхийг хүсч байна гэсэн юм.

Энэхүү сургалтад нийт 10000 иргэнийг хамруулах бөгөөд хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулах юм. Энэхүү хоёр долоо хонгийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдсанаар бизнесийн төслийг хэрхэн үр өгөөжтэй бичих арга барилд суралцахаас гадна бизнесийн удирдлагын суурь ойлголтыг олж авах боломжтой аж.

Сургалтын бүртгэл үргэлжилж байгаа учир хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл доорх линкэд хандана уу. http://forms.mongolchamber.mn/view.php?id=210131

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах