Цэс Close

Монгол Улсын манлай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит барилдаан боллоо

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын маань уугуул, улсын харцага цолтнуудын манлай бөх Монгол Улсын өсөх идэр, Үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит барилдаан монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Л.Пүрэвжав харцагад УИХ-ын гишүүн С.Батболд, Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, МҮБХ болон нутгийн олон, ахан дүүс, найз нөхөд, “Ээлт хан” галын бөхчүүд хүндэтгэл үзүүллээ. Мөн Улсын харцага Л.Пүрэвжавын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг сумын заан Д.Мягмаржавд гардуулсан юм.
Барилдаанд улс аймгийн цолтой хүчит 128 бөх барилдаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
2 хүн ба "moHroл Πn MGL ΜΟΝ K Ounivi" гэсэн бичвэр нарын зураг байж магад
4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Барилдааны үеэр УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол бөхийн өргөөнд хуран цугласан бөх сонирхогчид, бөхийн хорхойтнууд, уран мэхийг уралдуулан барилдаж буй хүчит бөхчүүд, Дундговьчуудынхаа энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.
Дундговийнхоо
Дуун дээр нь дуу нэмсэн
Хур харцагын хур удам
Хуур харцага гэж түмэн олондоо алдаршсан Говь нутгийн хүчит бөхчүүдийн манлай Пүрэвжав харцага маань аймгийн заан, аймгийн арслан, улсын начин гэсэн гурван цолыг алгасан бяр хүчээ гайхуулан улсын харцага цолыг хүртэж байсан. Өнөөдөр ч Пүрэвжав харцага маань баяр наадам болоод бусад барилдаанд тогтмол амжилттай барилдаж, бөх сонирхогчид, нутгийн олноо баясгаж явна аа.
Нутгийн хүчтэн, Төрөлх нутаг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын маань уугуул, улсын харцага цолтнуудын манлай бөх Монгол Улсын өсөх идэр, Үнэн зоригт, цогт гарамгай харцага Пүрэвжавтаа спортын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай” гэв.
7 хүн ба "Π MGL ΜΟΝ" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах