Цэс Close

Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Женевт 1948 оны 6-р сард НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн анхдугаар чуулганаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор тэмдэглэж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Хүн бүрт илүү тэгш, эрүүл ертөнцийг бий болгохын төлөө” уриан дор тэмдэглэж байна. Жилийн турш үргэлжлэх Дэлхийн эрүүл мэндийн өдрийн аянаар эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгаж, тэгш байдлыг дэмжих арга хэмжээг даруй хэрэгжүүлэхэд хүн бүрийг нэгдэн хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Архивын баримтаас үзэхэд, анх ДЭМБ-д гишүүнээр элсэх тухайн үеийн нэрээр БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны хүсэлтийг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаас зөвшөөрч, 1961 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 312 тоот тогтоол гаргаж байжээ . Улмаар Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагаа 1962 оны 4 дүгээр сарын 18-наас эхлэн өнөөг хүртэл 57 жилийн түүхэн замналтай юм. 1995 оноос Дэлхийн эрүүл мэндийн өдрийг дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдол бүхий сэдвийн дор тэмдэглэж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулж иржээ. Энэ 2019 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт- Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” уриан дор тэмдэглэж байгаа нь Тогтвортой Хөгжлийн “Эрүүл амьдралыг хангах” зорилтод хувь хүн бүр шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн бэрхшээлгүйгээр авч, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрнэ”, Монгол Улсын Засгийн газрын Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, тусламж үйлчилгээний тэгш байдлыг хангаж, хэнийг ч орхигдуулахгүй байх чиглэл”-ийг хангахад чиглэгдэж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийн аян нь ДЭМБ-ын үзэл баримтлалын суурь зарчим болох: "Арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаасаа үл хамааран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байж болох хамгийн дээд стандартын түвшинд хүртэх боломжтой байх нь хүн бүрийн үндсэн эрхүүдийн нэг юм" гэснийг дэмжихэд чиглэсэн юм. Монгол Улс эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээг төрөөс даах, алслагдсан орон нутагт амьдарч байгаа иргэдэд бүсчилсэн байдлаар төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, иргэдийг эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орох явдлыг бууруулах зорилго бүхий эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг бодлогын олон арга хэмжээг хэрэгжүүлж нэлээдгүй амжилтад хүрсэн билээ. “Гэвч хүн амын орлогын түвшин, газар нутгийн алслагдмал байдал, хүйсийн ялгаа зэргээс хамаарсан тэгш бус байдал эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байсаар байна,” хэмээн, олсон ололт амжилтаа улам бататган Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт -2030 болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн зорилтот цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлах нь чухал юм.

Өнөөгийн Ковид-19-ийн цар тахал нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилтыг бууруулах аюул заналхийлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын “Хүн бүрт илүү тэгш, эрүүл ертөнцийг бий болгох” хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица илэрхийлж, нийгмийн болон эрүүл мэндийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоо нь голлох үүрэгтэй болохыг онцоллоо. Тэрбээр “Эрүүл мэндийн тэгш байдлыг сайжруулахын тулд олон нийт өөрсдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө шийдвэр гаргахад оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй”-г дурьдлаа. Монгол хүн бүр тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахын төлөө хамтдаа хичээцгээе!

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах