Цэс Close

НОК-т ажиллаж байгаа багаас КОВИД 19 бүртгэгдсэнийг нууцалж байна

НОК-ийн багт ажиллаж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтны шинжилгээ эерэг гарсан байна. Түүнийг тусгаарлан эмчилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд ингэснээр НОК-т ажиллаж байгаа багаас долоо хоногийн хугацаанд хоёр дахь тохиолдол илэрч, бүртгэгдээд байна.  

Энэ талаар хэд хэдэн эх сурвалжтай холбогдоход мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан. Ямартай ч Нийслэлийн онцгой комиссын багт ажиллаж байгаа хүмүүсийн дундаас халдвар илэрч, тусгаарлагдаж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Тиймээс энэ талаар олон нийтээс нууцалсан байж магадгүй гэдэгтэй санал нийлж байсныг дурдах нь зөв байх.

Сүүлийн үед нийслэлд хоногт илэрч бүртгэгдсэн тохиолд илт өсөж, зөвхөн өнөөдөр гэхэд улсын хэмжээнд 831 илэрсэний 731  нь нийслэлд бүртгэгдсэн. Нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалтын хүрээг хянаж чадахгүй алдаж, халдвараас хамгаалж чадахгүй нөхцөл үүссэн хэмээн олон нийт шуугиж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах