Нийслэлийн хэмжээнд явагдаж буй Хаврын их цэвэрлэгээний хүрээнд дүүргийн Засаг даргын Захирамж, албан даалгаврууд гарч энэ сарын 11-13-ны өдрүүдэд нутаг дэвсгэрийн хэмжээнд “Хотдоо өнгө нэмье” уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгжүүд хороодын ЗДАА, ӨЭМТ-үүд, боловсролын байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Давхардсан тоогоор 1944 ААНБ, 7000 орчим иргэн, албан хаагчид оролцон 5060580мкв талбайг цэвэрлэлээ.
