Цэс Close

МИАТ ТӨХК-aас шинэхэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолтнууд төрөн гарлаа

Монгол Улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МИАТ ТӨХК-ийн В787-900 агаарын хөлгийн нисгэгч, багш, Гавьяат нисгэгч Рословын Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдаад байна.

Мөн бусад МИАТ ТӨХК-ийн ажилчид цол тэмдгээр шагнагдсанаас тодруулбал,

  • МИАТ ТӨХК-ийн ахмад ажилтан, багш, нисгэгч Р.Доржготовт Монгол Улсын Гавьяат нисгэгч,
  • Техникийн газрын дарга асан Ё.Энхтөрд Гавьяат техникч цол тэмдэг олгож,
  • Б737NG/MAX агаарын хөлгийн дарга, багш, нисгэгч Ч.Хуяг, ахмад ажилтан Р.Отгонжаргал, Бүхээгийн шалгагч багш С.Оюун нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • Бүхээгийн сургагч шалгагч, багш И.Түвшинбилэг, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерингийн хэлтсийн Ахлах инженер Б.Гантөмөр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнан урамшуулагджээ.

Ийнхүү МИАТ ТӨХК-ийн хамт олон 69 жилийнхээ ойг шинэхэн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаар бүл нэмэн угтаж байгаа аж.

May be an image of 4 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах