НӨАТ-ын баримтаа энэ сарын 9-нөөс өмнө бүртгүүлээрэй

Хуваалцах

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд олгодог. Үүний дагуу энэ сард нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орох юм. Тиймээс 2025 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай. 

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.

 

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн