НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтоороо татвараа төлөх асуулга үргэлжилж байна
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаан олголтоосоо татвараа төлөх асуулга аравдугаар сарын 18-22-нд eBarimt аппликэйшнээр явагдаж байна.
"Тийм" товч дарснаар
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвар зэрэг долоон төрлийн татвар төлөх боломжтой аж.
Өмнөх улиралд 18,846 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо 298 гаруй сая төгрөгийн хөрөнгийн албан татвар төлжээ.
Сэтгэгдэл үлдээх