Н.Ганибал: АН-ын гишүүдийн байгуулсан "Нэг Монгол" хөдөлгөөн бол фракц биш

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл өчигдөр хуралдаж “Нэг Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ. Тус хөдөлгөөний тэргүүнээр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал сонгогдсон байна.
Тэрээр энэхүү хөдөлгөөнийхөө талаар мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүд санаачлан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг оролцуулсан "Нэг Монгол" хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Энэ хөдөлгөөний зорилго нь АН-ын эв нэгдлийг хангаж, намынхаа үйл ажиллагааг сайжруулах, гишүүдийнхээ чадавхийг сайжруулах зорилготой. Түүнээс биш ямар нэгэн фракц биш. Энэ хөдөлгөөн нь ямар нэгэн хүнээс хамааралгүй" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх