Н.Түвшинбаярын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийнэ

Хуваалцах

Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн.

Тэгвэл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр цагдаагийн байгууллага руу буцаасан байна. Н.Түвшинбаяр нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид түр саатуулагдаж байгаад батлан даалтаар гарсан билээ.

Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн ба оронд нь Ч.Наранбаатар үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн