Цэс Close

ОБЕГ: Шувууны аж ахуйд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Шувууны аж ахуйн барилгад өнөөдөр өглөө гал гарчээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань" баг шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 4-ний 04:52 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн бөгөөд эдгээрийн гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга. Галыг унтраахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах