“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгоно” гэдэг ташаа мэдээлэл

Хуваалцах

“Интерполын нөхөн төлбөр” гэх цахим хаягаас 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээлэл гаргаж, цагдаагийн алба хаагчийн зураг ашигласныг ЦЕГ-аас няцаалаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно. Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна” гэж анхааруулав.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн