Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.21-2026.09.27) нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Нийт дуудлагын 62 нь обьектын гал түймэр, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


