Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжааны сонсогч О.Батзориг Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой, Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн "Соёмбо" төвийн ахлах дасгалжуулагч-багш, олимпын алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, хурандаа Э.Содномпилжээгийн нэрэмжит “EQUIPPED” Пауэрлифтингийн 20 дахь удаагийн хэрэглэлтэй улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 01-03-ны өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнээс Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжааны сонсогч О.Батзориг өсвөр үеийн -59 кг жинд суулт-алт, шахалт-алт, таталт-алт нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, Монгол Улсын суулт, нийлбэрийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Мөн залуучуудын -59 кг жинд суулт-хүрэл, шахалт, таталт, нийлбэрээр мөнгөн медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл үлдээх