“Органик шошиг” той бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймаг тэргүүлж байна
Нөөшилсөн загас, жимсний чанамал, “Тайга”, “Хөвсгөл” цай араасаа олон “дүү” дагуулжээ. Чацаргана, аньсны цэлцгэнүүр, борц, таван цулын бэлэн хоол, хоолны бэлэн хачир, олон үртэй, самартай талх гээд жагсаачхаж Хөвсгөлийнхөн. Эдгээр нь органик шошгын болзол хангасан, хангах гэж буй бүтээгдэхүүнүүдийн хэсэг нь. ...
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 23, 24-нд болж, 350 гаруй бизнес эрхлэгч туршлагаа хуваалцан, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, “Органик шошго” той бүтээгдэхүүнүүдээ таниулан сурталчиллаа.
Тус аймаг 2023 онд 6.2 сая толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн, сүүлийн нэг жилд малчин өрх 300-аар нэмэгдэн 19500-д хүрсэн, нийт 33000 гаруй малчин 6 хошуу мал маллан амьдарч байгаа, ХАА-н үйлдвэрлэл голлосон, уул уурхайн үйлдвэргүй гээд онцлогтой аймаг.
Хөвсгөл аймаг жилдээ хөдөө аж ахуйн гаралтай 422 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс зөвхөн мах нийлүүлэлтээр 1.8 сая 240 тэрбум төгрөгийн орлого олж байна. Органик хүнс үйлдвэрлэлээ өргөжүүлж, ОУ-ын зах зээлд гаргах зорилттой ажиллаж байгаагаа үйлдвэрлэгчид зөвлөгөөний үеэр танилцууллаа. Аймгийн Засаг дарга П.Лхагважав “Хөвсгөл Органик” зөвөлгөөн нээж хэлсэн үгэндээ "...Органик Хөвсгөл”, “Рэнчинлхүмбэ Органик” хамтын баталгаажуулалтын байгууллага бий болж “Шишгэд цай”, “Дархад цай”, “Байгалийн нэрс”, “Аньс”, “Цөцгий” зэрэг 15 бүтээгдэхүүнийг баталгаажууллаа. Цаашид энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд зөв гарц, гаргалаа, хамтын шийдвэр чухал” гээд зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллахаа мэдэгдсэн.
Улсын хэмжээнд “Органик шошго” авсан 700 гаруй бүтээгдэхүүн байгаагийн ихэнх нь Улаанбаатар хотынх. Аймгуудаас Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид санаачилгатай ажиллаж “Органик шошиг” ын болзлыг сайн хангаж байна. Одоогоор 20 шахам бүтээгдэхүүн болзлоо хангаад байна” гэж хянан баталгаажуулалтын “SS” компанийн баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг ярилаа. Цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”ийн хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын хөгжлийг чиглүүлж, хүнсний ногоо, мах боловсруулах үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлыг байрыг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаагаа аймгийн удирдлагууд танилцууллаа.
“Хөвсгөл органик” бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнөөр салбартаа үр бүтээлтэй ажилласан Эрдэнэбулган, Ханх, Шинэ-Идэр, Улаан-Уул, Төмөрбулаг, Цэцэрлэг, Мөрөн, Тариалан, Цагаан-Уул сумын үйлдвэрлэл эрхлэгч 10 төлөөлөл хөдөө аж тасгийн мэргэжилтнүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн Үйлдвэрийн болоод үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.
Сэтгэгдэл үлдээх