Цэс Close

Орон нутгийн иргэдэд ЭМД-ын шимтгэл төлөлттэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өглөө

ТӨВ АЙМАГ
ЭМДЕГ-аас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ЭМД-ын шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэх, даатгалын ач холбогдол, үр шимийг таниулах, ЭМДҮЗ-ийн 2025 онд шинээр болон шинэчлэн батлагдсан тогтоолын талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Төв аймгийн ЭМДХ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн албан хаагчдад Эрүүл мэндийн даатгалын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө хамгаалах болон ЭМД-ын шимтгэл төлөлттэй холбоотой оролцогчдын сонирхсон асуултуудад хариулж зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг иргэдэд ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулах, мэдээлэл өгөх зорилгоор Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин иргэдийн шимтгэл төлөлтийг шалгаж, төлүүлэхээс гадна эрүүл мэндийн даатгалаас үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж ажиллалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах