ЦАГ АГААР: 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хуваалцах

2025 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,

28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

Хур тунадас:

27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,

29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна,

30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,

31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

06-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

03-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи:

27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, 29, 06-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +26…+31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28-нд бороо, 31-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 27, 28-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2…+7 градус, бусад хэсгээр +9…+14 градус өдөртөө +25…+30 градус дулаан, 29-нөөс эрс сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…+3 градус, бусад хэсгээр +3…+8 градус өдөртөө +15…+20 градус дулаан байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн