Г.Жавхлантөгс: Хөрөнгө оруулалтын гомдол шийдвэрлэх тогтолцоор бүрдүүлэх, маргааныг олон улсын Арбитраар шийдвэрлүүлэх боломж нээгдлээ

Хуваалцах

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс:

– Хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль болон дагах 89 хуульд өөрчлөлт орсноор бодлогын хувьд томоохон шинэчлэлт болж байна. Эдийн засгийн эрх чөлөөний хуульд гол зарчмын асуудлуудыг тусгаж өгсөн. Тухайлбал, Засгийн газар бизнес эрхлэхгүй, бизнесийн үйл ажиллагааг бүхий л боломжоор дэмжих, хүнд суртлыг хязгаарлах гэх мэт олон зармыг зааж өгсөн байна.

Дагалдах 20 орчим хуульд томоохон өөрчлөлт хийсэн. Тодруулбал хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 заалтад сэргээгдэх эрчим хүч, дата төв зэрэг салбаруудад хөрөнгө оруулбал тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Өнгөрсөн хугацаанд энэ заалт ерөөсөө хэрэгждэггүй байсанд одоо хэрэгжиж эхэллээ. Эрчим хүч, дата төв гэх салбараас гадна барилга байгууламж, инновац, технологийн салбарууд ч багтаж байна.

Хөрөнгө оруулалтын хуулиар хөрөнгө оруулалтын хэлбэрийг өргөжүүлсэн. Мөн хөрөнгө оруулалтын гомдол шийдвэрлэх тогтолцоор бүрдүүлэх, маргааныг олон улсын Арбитраар шийдвэрлүүлэх боломж нээгдлээ.  Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг цаашдаа богино хугацаанд 30 хоногийн дотор хөрөнгө оруулагчдын санал гомдлыг шийдвэрлэнэ.

Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын урамшууллын тухай өөрчлөлтүүд мөн орсон. Монгол улсын арилжааны банк болон бусад бүх хөрөнгө оруулалтын сан, ББСБ-ууд гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувийн татвар оногдуулахаар болсон гэлээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн